Эрүүл мэндий шуурхай штаб хуралдлаа

Тархвар судлалын 2023 оны 1 дүгээр 7 хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт 227,907 хүн хамрагдсанаас 29,349 хүн буюу 12.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй нь оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар бага хэдий ч, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 3.9 хувиар тус тус их байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр “АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТ”-ИЙН түвшинд байна.
Дорнод аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд ТТТӨ 10.000 хүн амд 118,7 тохиолдол, АЗЦХХ-ын шалтгаантай хүндрэл 5.2 буюу 43 хүүхэд байгаа нь улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД хүрч цаашид ч нэмэгдэх хандлага байна.
Мөн манай улстай хил залгаа хилийн боомтуудыг 2023 оны  01 дүгээр сараас эхлэн нээх болсонтой холбоогдуулан бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх эрсдэлийг тооцоолон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн шуурхай штаб хуралдлаа.

X