Мэндчилгээ

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийг түүчээлэн хөгжүүлж,  хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууд, одоо ажиллаж буй  нийт эмч, эмнэлгийн ажилтан та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх явдал байдагтай уялдуулан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дорнод аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар батлуулж, 2017-2026 онуудад салбартаа баримтлах урт хугацааны бодлогын баримт бичигтэй боллоо.

 

Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа ирүүлнэ үү

Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон нутагт иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх ажил орон даяар явагдаж байгаа бөгөөд иргэн бүр энэхүү төсөлд саналаа өгөх боломжтой юм.

Иймд иргэн та Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй танилцан саналаа Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 98250303 дугаарын утсаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй дарж төсөлтэй танилцана уу

 

Зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүллээ

Швейцарын хөгжлийн агентлаг, дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нийгмийн эгэх хариуцлага” төслийн хүрээнд Хэрлэн сумын 1, 2, 8 дугаар багийн зорилтот бүлгийн иргэдэд 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ЭМГ, БОЭТ, ӨЭМТ-үүдийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Үүнд: мэдрэл 184, шүд 199, эмэгтэйчүүд 131, эхо 236, зүрхний цахилгаан бичлэг 158, дотор 146, хүүхэд 117, элэгний С вирүс шинжилгээ 60, чих хамар, хоолой 115, зүрх судасны эмчийн үзлэгт 168 иргэнийг хамруулж, давхардсан тоогоор 1454 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

 

Өнөөдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлxийн өдөр"

Сүүлийн арван жилд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна.Дорнод аймгийн хэмжээнд 2016 оны мэдээллээр 307 хавдрын өвчлөл бүртгэгдсэний 161  буюу 52.4 хувь нь 40-65 насныхан байна.Хорт хавдрын улмаас нас барсан 141 тохиолдол бүртгэгдсэнээс 47,5 хувь нь элэгний хавдар байна. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хамрагдалт манай аймагт 37,1 хувьтай, улсын дундаж 37,9 хувьтай байна. Илрүүлэгт хамрагдсан иргэдээс 17,4 хувь нь С вирус, 12,1 хувь нь В вирусийн халдвараар оношлогдоод байна.

 

Баяр наадмын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь

Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/27 дугаар тушаалаар баяр наадмын өдрүүдээр ажиллах эвхариуцлагатай жижүүрийн хуваарь болон эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг баталлаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-12 цагийн хооронд, сумын эрүүл мэндийн төвүүд 24 цагаар ажиллана. Дэлгэрэнгүй дээр дарж хуваарийг үзнэ үү.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр500
mod_vvisit_counterӨчигдөр642
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт5531
mod_vvisit_counterЭнэ сард13429
mod_vvisit_counterНийт783832

We have: 7 guests, 2 bots online
Өнөөдөр: 8-р сар 17, 2017