Тусламж

Эрүүл мэндийн асуудал учирсан үед хаана очиж үзүүлэх ёстой вэ?
Эрүүл мэндийн ямар ч асуудал гарсан хамгийн түрүүнд анхан шатны эмнэлэгийн байгууллага буюу Өрхийн эмнэлэгт түрүүлж үзүүлнэ.
Эмнэлэгт хэвтэхдээ хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гэрчилгээний оронд авчирч болох уу?
Хүүхдийн гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн аль байгааг нь авчирч болно.
Иргэдийн өргөдөл, гомдол, талархал, санал хүсэлтийг хаана хүлээж авах вэ?
Санал хүсэлт илгээх хэсэгт
7058-2233
Хүний нөөцийн менежер Я.Эрдэнэтуяа
Эмнэлэгт өвчтөн илгээх 13А маягтыг хаанаас авах вэ?
• ӨЭМТ-үүдийн эмч
• Нарийн мэргэжлийн эмч нараас авах боломжтой
Чихрийн шижингээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
1. Ам цангах, хатах
2. Ойр ойрхан бие засах
3. Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
4. Хараа муудах
5. Нойронд муу болх
6. Ядарч сульдах, турах
7. Арьс загатнах гэх мэт шинж тэмдэг илэрч байвал та мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоход эхлээд хаана хандах вэ?
Та харьяа дүүргийн өрхийн Эрүүл мэндийн төвд хандан эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох эсэх саналыг тухайн эрүүл мэндийн байгууллагын харьяа Эмнэлэг хяналтын комисст хүргүүлнэ.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгохын өмнө хэдий хугацаанд эмчийн хяналтад байх вэ?
3-6 сарын хугацаанд эмчийн хяналтад эмчлэгдэж, өвчний онош, явц, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа шинээр тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлүүлнэ.
X