Өргөдөл гомдлын шийдвэрлэлт

2023.11.15
2023 онд тус газарт нийт 39 өргөдөл, гомдол бүртгэгдээд байна.

Үүнд: Аймгийн Засаг даргын Тамгын газрын 70582233 дугаарын нээлттэй утаснаас-4, өргөдөл гомдол хүлээн авах 70583366 утсанд 4 гомдол тус тус бүртгэгдсэн байна.
Ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг агуулгаар нь задалбал: Эрүүл мэндийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой-31, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол- 5, эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлагатай холбоотой 3 бүртгэгдсэн байна.
Гомдол:
Эрүүл мэндийн газарт шийдвэрлүүлэхээр 70582233 дугаарын нээлттэй утаснаас ирсэн 2 гомдлыг Мянганжаргалан ӨЭМТ, Гурванзагал сумын ЭМТ-д шилжүүлж, байгууллагын нээлттэй утсаар ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллалаа.
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аймгийн Эрүүл мэндийн газар олгох болсонтой холбогдуулан нийт 31 байгууллагын хүсэлтийн дагуу 7 удаа хуралдаж шинээр тусгай зөвшөөрөл олгосон-2, зөвшөөрлийн хугацаа сунгасан-17, үйл ажиллагааны чиглэл нэмэлт, өөрчлөлт- 8, байршлын өөрчлөлт-7 хүсэлтийг шийдвэрлэлээ.

ИРГЭДЭЭС 2023 ОНД НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА,
АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

№ Байгууллагын нэр Ирсэн өргөдөл гомдлын тоо Шийдвэрлэлт Хугацаа болоогүй Шийдвэрлэлт хувиар
Шийдвэрлэж хариу өгсөн    Бусад байгууллагад шилжүүлсэн Хугацаа хэтэрсэн
1                 39                                     39                                                             4 – –
2022 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл ,гомдлын шийдвэрлэлтийн байдал

X