“БИ СУВИЛАГЧ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ОРОЛЦОГЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын 2024 оны А/11 дүгээр захирамжаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдааны нэгдүгээр шат 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны хугацаанд зохион байгуулагдлаа.
Уралдааны удирдамжид заагдсан шаардлагын дагуу БОЭТ, УАУТ, сум, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг 10 Эрүүл мэндийн байгууллагын 18 сувилагч материалаа ирүүлснээс 17 сувилагч уралдаанд оролцох эрхээ авлаа.
Шалгарсан сувилагч нартаа дараагийн шатны шалгаруулалтад нь амжилт хүсье.
X