ОЛОН УЛСЫН ЭПИЛЕПСИЙН ӨДӨР/ НИЛ ЯГААН ӨДРҮҮД /-ИЙН ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон улсын эпилепсийн өдөрт зориулан БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн хамт олон уналт, таталттай өвчтөний талаарх нийгмийн буруу ойлголтыг залруулж, ялгаварлан гадуурхалт, өвчтөн, түүний гэр бүлд учруулж буй бие, сэтгэл, нийгмийн болон эдийн засгийн дарамтыг багасгах, арилгах, сурч боловсрох, хөдөлмөрлөх нөхцөлийг хангах, энэ чиглэлээр хамтарч, нэгдэж ажиллах, эпилепситэй иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, амьдралын чанарыг сайжруулахад туслах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр:
1. Эпилепси өвчний талаарх ойлголтыг сайжруулах, үйлчлүүлэгчийн өөрийгөө зөв хянах, эмийн эмчилгээний зөв дадал, дэглэмд сургах сургалт
2. Эпилепсийн үед хэрэглэж байгаа орчин үеийн эмчилгээний чиг хандлагийн талаарх мэдээлэл
3. Сэтгэцийн эмчийн-Сэтгэл зүйн зөвлөгөө
4. Үйлчлүүлэгч нарт диспансерийн хяналтны үзлэгийг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж хүрэлцэн ирсэн иргэдэд “Оюун Мюзик” хөгжмийн сургалтын төвийн авьяаслаг сурагчид өөрсдийн суралцсан аясыг төгөлдөр хуур хөгжмөөр хөгжимдөж хамтран ажиллаа.
X