“СУДЛААЧ ЭМЧ-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Дэлхийн эмч нарын баярын угтан ” Судлаач эмч- 2024″ эрдэм шинжилгээний хуралд Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр нийт 17 илтгэл хэлэлцүүлэгдэж, амжилттай зохион байгууллагдлаа.
Шүүгчээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шинжлэх ухаан, био инновацийн албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор И.Туяажаргал, МУИС-ын Дорнод аймаг дахь салбар сургуулийн Ахисан түвшний хөтөлбөрийн нэгжийн дарга, доктор Р.Жаргалтуяа, БОЭТ-ийн Эх хүүхдийн клиникийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Д.Саранцэцэг нар, хурлын даргаар БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч М.Жигжидсүрэн нар ажиллалаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ:
1дүгээр байранд БОЭТ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Б.Сарантуяа нарын “Амьгүй төрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлс” , 2 дугаар байранд- БОЭТ-ийн Эм зүйн тасгийн Б.Энхмаа нарын “Эмч нарын эмийн сонголт болон антибиотикийн хэрэглээний дадал, хандлагыг судалсан нь”, 3 дугаар байранд Баяндун сумын ЭМТ-ийн их эмч Б.Сэргэлэнбаатар нарын “Дорнод аймгийн сумдын эрүүл мэндийн төвүүдийн ор ашиглалтанд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт бүтээл,
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:
1дүгээр байранд Мянганжаргалан ӨЭМТ-ийн их эмч Б.Мөнхтуяа нарын “Мянганжаргалан ӨЭМТ-ийн 0-24 сартай хүүхдүүдийн хооллолтын байдлыг үнэлсэн нь “,
2 дугаар байранд Асралт-Үйлс ӨЭМТ-ийн их эмч С.Солонго нарын “Хэрлэн сумын хүн амын дунд 2021-2023 онд бүртгэгдсэн сүрьеэ өвчний тоон мэдээнд хийсэн дүн шинжилгээ”, 3 дугаар байранд Мянганжаргалан ӨЭМТ-ийн их эмч Э.Сарангуа нарын “Ахмад настны сэтгэл гутрал, стресс, сэтгэл түгшүүрийн байдлыг судалсан нь” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа. Шүүгчид, хамтран ажилласан байгууллага, илтгэл тавьсан эмч нартаа талархал илэрхийлье.
X