“Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” 3 дахь жилдээ хэрэгжинэ.

Алслагдсан сум, орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, төрийн үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө мэдээлэл, сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”-г 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Аймгийн Засаг даргын 2024 оны А/16 дугаар захирамжаар батлагдсан хөдөөгийн хүн амд “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”-г үзүүлэх арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу хөдөөгийн 13 суманд ажиллана.

X