Сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох” чадавх олгох 2 өдрийн сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон ЕБС-ийн 36 эмч мэргэжилтэн нар хамрагдлаа. Сургалтын үр дүнд аймгийн хэмжээнд уг эмгэгийн оношилгоо, эмчилгээний чадамж сайжирч, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн өвчлөлийн хувийг бууруулах юм.
Цаашид стрептококкийн халдварыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээг ЕБС-ийн 1-12 дугаар ангийн нийт сурагчдын дунд зохион байгуулж, илэрсэн өвчлөлийг эмчлэн эрүүлжүүлнэ.

X