“ЭРҮҮЛ ЖИНДЭЭ ХҮРСЭН ХАМТ ОЛОН” шалгарлаа

Эрүүл мэндийн яамнаас үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд Дорнод аймгийн 17 төрийн байгууллагын албан хаагчдын дунд 60 хоногийн хугацаатай өрнүүлсэн болзолт уралдааны дүн гарч “Эрүүл жиндээ хүрсэн хамт олон” шалгарлаа.
“ЭРҮҮЛ ЖИНДЭЭ ХҮРСЭН ХАМТ ОЛОН”-оор
             Тэргүүн байранд Н.Базаррагчаа даргатай Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,
             Дэд байранд Д.Мөнхбаяр даргатай Хүнс хөдөө аж ахуйн газар,
             Гутгаар байранд Ц.Мөнхсайхан даргатай аймгийн Шүүхийн тамгын газар,
             Тусгай байранд О.Пүрэв-Очир даргатай “Хэрлэн сумын засаг даргын тамгын газар”-ын хамт олон тус тус шалгарлаа.
Болзолт уралдааныг хөдөлгөөний хомсдолд хүргэж болох байнгын суугаа ажил мэргэжилтэй албан хаагчдыг хамруулан, хамт олноор нь идэвхжүүлэн, сэдэлжүүлж, тэднийг эрүүл жиндээ ороход туслах мөн хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, орчин нөхцлийг бүрдүүлэхэд байгууллагын удирдлага, хамт олны манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгууллаа.
Аяны үр дүнд таргалалтын II зэрэгтэй байсан 3 иргэн таргалалтын таргалалтын I-р зэрэгрүү, таргалалтын I-р зэрэгтэй 11 иргэн илүүдэл жинрүү, илүүдэл жинтэй 8 иргэн хэвийн жин рүүгээ шилжсэн амжилттай байна.
ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН, ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ АНХААРАН НӨХЦӨЛ БОЛОМЖООР ХАНГАЖ ӨГСӨН                                                 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДДАА БАЯРЛАЛАА.
                                                    ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
X