УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын статистик бүртгэл мэдээлэл, төлөвлөгөө, тайлагналт, төсөв санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид ажил сайжруулах чиглэл, зөвлөмж өгөх зорилго бүхий уулзалт хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлэгт анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, статистикч, нягтлан бодогч нар оролцож байгаа бөгөөд Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын алба болон БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох хүмүүс мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулна.
X