“Сэтгэлзүйн боловсрол” сургалт зохион байгууллаа

Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх зорилтот жилийн хүрээнд байгууллагын мэдээллийн цагаар “Сэтгэлийн дархлаа” ТББ-ын сэтгэл зүйч О.Энхмэндийг урин ажилтан, албан хаагчдад “Сэтгэл зүйн үндэс” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хүн бүр эзэмшвэл зохих “Сэтгэл зүйн үндэс болох сэтгэл зүйн дархлаа”-ны талаар хүн өөрийгөө болон хүүхдээ хэрхэн сэтгэл зүйн дархлаатай буюу өөртөө итгэлтэй, зөв бодол хандлагатай, хэрхэн аз жаргалыг мэдэрч сурах талаар ойлголтыг өгч, хувь хүний хөгжилд нөлөөлж, байгууллагын уур амьсгалыг сайжруулах үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
X