Нийгмийн цогц явуулын үйлчилгээ 2 дахь жилдээ хэрэгжинэ

Алслагдсан сум, орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, төрийн үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө мэдээлэл, сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах Нийгмийн цогц явуулын үйлчилгээг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.
Аймгийн Засаг даргын 2023 оны А/225 дугаар захирамжаар энэ жил хоёр дахь жилдээ Нийгмийн цогц явуулын үйлчилгээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 оны 05 сарын 08-наас эхлэн нийт сумдад хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулна.

X