Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо”-нд Дорнод аймгийн хэмжээнд 18-с дээш насны 45063 иргэд, 0-17 насны 31505 хүүхдүүд хамрагдахаас энэ онд 18-с дээш насны 15440 /35%/ иргэд, 0-17 насны 31505 /100%/ хүүхдүүдийг тус тус хамруулна.
Дорнод аймгийн хэмжээнд 2022.05.09-ны байдлаар 18-аас дээш насны насанд хүргэгчид 107 буюу 2 хувь , 0-5 насны хүүхэд 194 буюу 1.6 хувь, 6-17 насны хүүхэд 609 буюу 2.6 хувийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаад байна.
Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах үйл ажиллагаанд хамрагдснаар ямар ач холбогдолтой талаар мэдээлэл, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр “Эрүүл зөв хооллолт”, “Дасгал хөдөлгөөний ач холбогдол”, “Стресс менежмент”, “Архи, тамхины хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх”, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, “Вируст гепатит В,С–с урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
X