Аймгийн Орон нутгийн Хөгжлийн сангийн 2022 оны 44.88 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сумдад шүдний кабинет байгуулах (Чулуунхороот, Гурванзагал сум) төслийн хүрээнд дээрх сумдад “Шүдний суурин бор машин, багаж хэрэгсэл”-ийг нийлүүлэх гүйцэтгэгчээр Голден мед ХХК шалгарч байгуулсан гэрээний хугацаанд тоног төхөөрөмжийг суурилуулсан.
Өнөөдөр буюу 2022.03.22-нд аймгийн Эрүүл газрын Ч.Оюунаа даргаар ахлуулсан ажлын хэсэг тоног төхөөрөмжийг хүлээн авч сумын эрүүл мэндийн төвүүдэд “Шүдний кабинет” ажиллах нөхцөл бүрдлээ.