ГУРВАНЗАГАЛ, ЧУЛУУНХОРООТ СУМДЫН ШҮДНИЙ КАБИНЕТАД ШААРДАГДАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Аймгийн Орон нутгийн Хөгжлийн сангийн 2022 оны 44.88 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сумдад шүдний кабинет байгуулах (Чулуунхороот, Гурванзагал сум) төслийн хүрээнд дээрх сумдад “Шүдний суурин бор машин, багаж хэрэгсэл”-ийг нийлүүлэх гүйцэтгэгчээр Голден мед ХХК шалгарч байгуулсан гэрээний хугацаанд тоног төхөөрөмжийг суурилуулсан.
Өнөөдөр буюу 2022.03.22-нд аймгийн Эрүүл газрын Ч.Оюунаа даргаар ахлуулсан ажлын хэсэг тоног төхөөрөмжийг хүлээн авч сумын эрүүл мэндийн төвүүдэд “Шүдний кабинет” ажиллах нөхцөл бүрдлээ.
X