“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд сургалт зохион байгууллаа

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид үндэсний хэмжээнд  зургаан чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аян үргэлжилж байна.
Аяны хүрээнд Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран суугаа ажил мэргэжилтэй төрийн албан хаагчдын дундах зүрх, судасны өвчин, чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл, хувь хүний биеийн жингийн индекс, яс, булчингийн жин, ус, өөхний хэмжээ, бодисын үндсэн солилцооны энергийн зарцуулалт, таргалалт болон илүүдэл жинг тооцоолон суурь мэдээллийг бүрдүүлж, эрүүл зохистой хооллолт, хоол хүнсийг зөв сонгох, илчлэг тооцох хэрэглээнд сургаж, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг ойлгуулах, хамт олноор нь идэвхжүүлэн, сэдэлжүүлэх сургалтыг төрийн байгууллагуудад зохион байгууллаа.
Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа байна.
X