Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр

Нэгдсэн үндэстэний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан.
Энэ жилийн “Охидын эрхийг хамгаалах, охидын манлайлал, сайн сайхан байдалд хөрөнгө оруулалт хийе” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн улс орнуудын охид хамтран охидууд тулгамдаж байгаа асуудал бэрхшээлээ шийдвэрлэхэд багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион байгуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэдэг.
Мөн түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд охидуудад ээлтэй бодлого журам гаргах, боловсруулах, хэрэгжүүлэх, аюулгүй эсэн мэнд амьдрах бүхий л бололцоог хангаж ажиллах тал дээр олон талын арга хэмжээ авч ажилладаг байна.

X