Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумын малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын иргэдэд Эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутгаар 2 маршрут гарган ажиллаж байна.

Эхний маршрутаар Энх зуслан, Казакын нуур, Дээд элс, Хар эрэг, Улаан эрэг, Норовлин уул, Хутант, Зүүн дөрөө, Баян нуур, Хулстай, Тарант, Бөөлжихийн нуур, Модот, Оросын шороо, Хөх хошуу, Улаан төмөр, Их ус зэрэг газарт хаваржиж буй малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь хүргэж, нийт 306 км замыг туулж, 30 өрхийн 85 иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлснээс 3 жирэмсэн, 0-5 насны 25 хүүхэд, 19 өндөр настан, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2 архаг, суурь өвчтэй иргэд хамрагдсан байна.

Хамгийн холын цэг нь 151 км зайд байрлалтай байна. Дараагийн маршрутаар маргааш буюу 3 дугаар сарын 29-ний өдөр Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Гуравны булаг, Баян булаг, Шар бүрд зэрэг газруудаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллана.

X