“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн яамнаас санаачлан орон даяар зохион байгуулж буй “ЭНЭ ЖИЛДЭЭ – ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” аян энэ он дуустал үргэлжлэх бөгөөд тус аяны хүрээнд зэвсэгт хүчий 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг 14-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгөөр аймгийн ЭМГ-ын НЭМТөв, Ягаанцээнэ өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран тус цэргийн ангийн 120 гаруй ажилтан, албан хаагч нарт танита аппаратаар эрүүл мэндийн 7 үзүүлэлт үзэж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач холбогдол, илүүдэл жин ба зөв хооллолтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, Үндэсний загвар “ТҮМЭН” дасгалыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

X