“Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал”, “Томуу томуу төст өвчний эмнэлзүйн оношилгоо эмчилгээ”, “Менингококк халдварын урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээ” сэдвүүдээр Эрүүл мэндийн газрын сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Солонго, БОЭТ-н халдвартын тасгийн их эмч С.Оюунханд, БОЭТ-н хүүхдийн тасгийн их эмч П.Баярмаа нар сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 40 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цахим сургалтыг зохион байгууллаа.