Нийгмийн цогц явуулын үйлчилгээ Чулуунхороот суманд ажиллаж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/225 дугаар захирамжаар батлагдсан “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ” төсөл арга хэмжээ хуваарийн дагуу Чулуунхороот суманд ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр БОЭТ-ийн хүүхэд, дотор, чих, хамар хоолой, шүд, нүд, дүрс оношилгоо, Шони мед эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Уламжлалт анагаах ухааны төвийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийж, ЭМГ-аас иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна.
Мөн Мал эмнэлэг, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгал, Төв номын сан, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд, тус тусын чиглэлээр холбогдох асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
X