Дэмжлэгт хяналт хийж байна

2023 оны 3 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 11804 хүн үйлчлүүлсний 929 нь  буюу 7.9%- ийг ТТТӨ эзэлж байна.
Нийт тохиолдлын 866 буюу 93.2% нь 0-15 нас, үүнээс 560 буюу 60.2%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Иймд аймгийн төвийн 12 сургууль, 31 цэцэрлэгт томуу, томуу төст өвчин, тууралтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах, тандалтын багийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх, цэвэрлэгээ халдваргүйтгэлийн байдалд дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.
X