Ахмадын сувилал Сэргэлэн суманд ажиллаж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/31 дүгээр захирамжаар хэрэгжиж буй “Ахмадын өдрийн сувиллыг үргэлжлүүлэх” төсөл арга хэмжээ Сэргэлэн суманд 2023.06.04-ний өдөр амжилттай эхэллээ.
Сувиллыг “Дойт баян бүрд” ХХК гүйцэтгэж байгаа ба тус суманд 60 ахмад настан сувилалд хамрагдана. Сувилалд 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Баян-Уул, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Сэргэлэн Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот сумын нийт 575 ахмад настан хамрагдсан нь хамрагдвал зохих настны 60.5 хувийг эзэлж байна.
Идэвхитэй хамрагдаж буй ахмад настнууд, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж буй Сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, гүйцэтгэгч компанийхандаа талархал илэрхийлье.
X