Нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрхтэн тотголцооны эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.7-д, аймгийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, аймгийг Засаг даргын А/38 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт 1, 2, 3, 8 дугаар багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, багийн иргэдийн төлөөлөл, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцон, 2018 онд 2, 3, 4 дүгээр багийн зорилтот бүлгийн иргэдийг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг үе шаттай зохион байгуулахад чиглэсэн асуудлыг ярилцаж, харилцан санал солилцлоо.

 

Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног болж байна


“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” 11 дүгээр сарын 13-нд эхэллээ. Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр уг эмэнд тэсвэртэй “супер бичил биетнүүд” бий болж дараагийн удаа антибиотик хэрэглэхэд эмчилгээ ямар ч үр дүнгүй болох аюултай. Уг долоо хоног энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Аяны хүрээнд дараах гурван уриалгыг ЭМЯ-наас гаргаад байна.
Нэгдүгээрт: зөвхөн эмчийн бичиж өгсөн антибиотикийг хэрэглэх. Эмчилгээгээ дутуу орхилгүй бүрэн, гүйцэд хийлгэх.

 

Орон гэргүй, хараа хяналтгүй иргэдийн эмчийн үзлэгт хамрууллаа

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газар, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төв, Итгэл-Ивээлт, Нью-Индорфин эмнэлгүүдтэй хамтран орон гэргүй, хараа хяналтгүй 13 хүмүүст дотрын эмчийн үзлэг, чанд авиан оношилгоо, элэгний В, С вирусын шинжилгээ, мэдрэлийн эмчийн үзлэг оношилгоо хийлээ

 

Эмч нар уртасгасан цагаар ажиллаж байна

Тархвар судлалын 43 дугаар долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 6,0 хувь, 44 дүгээр долоо хоногт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн нийт үзлэгийн 10,0 хувьд томуу, томуу төст өвчин оношлогдож өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын А/41 дүгээр тушаалаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн хүлээн авахад 11 дүгээр сарын 13-аас эхлэн оройн 18.00-22.00 цагийн хооронд өрхийн эмч нарыг, амралтын өдрөөр хүүхдийн эмч нарыг хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллуулж байна.

 

“Шавилан сургалт, дадлагажуулах хөтөлбөр”-ийн сургалт боллоо.

Тархвар судлалын 44 дүгээр долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 5,7%, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн нийт үзлэгийн 9.99 хувьд томуу, томуу төст өвчин оношлогдож өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн газрын даргын А/41 дугаар тушаалаар өрхийн эмч нарыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт ажлын байран дээр дадлагажуулах сургалтад хамруулахаар боллоо.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр225
mod_vvisit_counterӨчигдөр444
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3788
mod_vvisit_counterЭнэ сард12952
mod_vvisit_counterНийт974821

We have: 53 guests online
Өнөөдөр: 4-р сар 24, 2018