Ариутгал, халдваргүйтгэл зохион байгууллаа

Аймгийн ЗДТГ-ын удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу үерийн ус зайлуулах үйл ажиллагааны дараах эрсдэлийг бууруулахаар Хэрлэн сумын 10, 11 дүгээр багийн үерийн эрсдэлд өртсөн айл өрх, нийтийн эзэмшлийн 102100м кв зам, талбайд ЭМГ-ын НЭМТ, Хэрлэн сумын ЗДТГ, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ болон Чойбалсан хөгжил ОНӨҮГ, Хэрлэн сумын 10, 11-р багын ажлын алба, Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хамтран халдваргүйтгэл хийж, айл өрхүүдэд үерийн дараах эрүүл мэндийн зөвлөгөө, 3 төрлийн 150 гаруй гарын авлагыг түгээлээ.
Хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлэн, ажлын амжилт хүсье.
X