Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан

Аймгийн төр, нутгийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит шуурхай хуралдаан Эрүүл мэндийн газрын хуралдааны танхимд боллоо. Шуурхай хуралдаанд Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа эрүүл мэндийн салбарт улсын болон орон нутгийн төсөв, аймгийн Засаг даргын нөөцийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн үйл ажиллагааны үр дүн, 2022 онд авч хэрэгжүүлэх цаашдын зорилтын талааар товч мэдээлэл хийлээ.
Цаашид “Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол-2022” зорилтот жилээ тодорхойлж хийх ажлын чиглэл, зөвлөмжийг авлаа. Үүнд:
1. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрд, айл бүхэнд хүргэх, иргэдийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд иргэд, олон нийтийг татан оролцуулах
2. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалтыг сайжруулах, чадавхжуулах ажлыг эрчимжүүлэх
3. Салбарын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах
4. Бүх төрлийн вакцинжуулалтыг бүх шатанд идэвхжүүлэх
5. Хөдөлгөөнт эмнэлгийг нийгмийн үйлчилгээтэй хослуулах
6. Нийгмийн эрүүл мэндийн судалгааг өргөжүүлэх нотолгоонд суурилсан мэдээллээр иргэд олон нийтийг хангах
7. Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх, эмч мэргэжилтний хоорондын болон нийгэмтэй харилцах харилцаанд ахиц дэвшил гаргах
8. Дорнод аймагт архины албадан эмчилгээний төв байгуулагдаж байгаатай холбогдуулан архинд орсны дараа бус архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх ажилд бүх шатны төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
9. Бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдагдалтыг нэмэгдүүлэх
10.Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэргээр цаашдын ажлыг чиглэлийг өглөө.
X