“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөдөлгөөн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд оролцсон иргэдэд ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн суурь үзүүлэлт үнэгүй үзэж, эрүүл, зөв зохистой хооллолт, хорт зуршлаас татгалзах, дасгал хөдөлгөөний ач холбогдол болох
Шугаман бүжиг, “ТҮМЭН” дасгал, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Өнөөдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байгууллагууд, иргэд, олон нийт та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.
X