“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ – 2” АЯНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Зөв, зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хэрлэн сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн Тамгын газар, “Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ -ын албан хаагчид оролцон  Нийгмийн эрүүл мэндийн төвийн кабинетуудын үйл ажиллагаатай танилцан, өглөөний цайны амталгаа хийж, байгууллага, хувь хүний сайн туршлагын талаар ярилцлага хийж, санал солилцлоо.
Мөн бүх нийтээрээ хийж хэвшүүлэх “ТҮМЭН”дасгал зааж, өглөөний цай, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаарх гарын авлага бэлтгэн түгээлээ.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
X