“Цас мөсний баяр”-т амжилттай оролцлоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Биеийн тамир, спортын газраас төрийн байгууллагуудын дундах  “Цас мөсний баяр” тэмцээнийг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. 
Тус тэмцээнд 8 багийн 112 албан хаагчид оролцсоноос Эрүүл мэндийн газар, Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Ашигт малтмал, газрын тосны газрын Зүүн бүсийн төлөөлөгчийн газрын хамтарсан баг Гутгаар байранд шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
X