ХЭРЛЭН, УЛЗ, ХАЛХ ГОЛЫН УСНЫ ТҮВШИН ОГЦОМ НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ

2023.08.07-ны өдрийн байдлаар голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө Хэрлэн гол Чойбалсан хотод 1см нэмэгдэж 188см, Хөлөнбуйр суманд 2 см нэмэгдэж 221см болж голын уртын дагууд зарим хэсгээр эргээ даван үерлэж байна.
Харин Улз гол Баян-Уулд 21см нэмэгдэж 170см, Дашбалбарт өөрчлөлтгүй 96см, Чулуунхороот суманд 6 см нэмэгдэж 147 см, Халх гол Халхгол суманд 14см нэмэгдэж 243см, Ялалт баг орчим 13см нэмэгдэж 503см болсон байна.
Нэг өдрийн түвшний явцаас харахад ихэнх голууд огцом нэмэгдэж байгаа тул ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Эх сурвалж: D1 телевиз
X