“ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УДИРДАХ АЖИЛТНЫ БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Алсын Хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/360 дугаар тушаалаар батлагдсан “Хавдрын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө” бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэхээр аймагт хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх, нутагшуулахыг зорин ажиллаж байна.
Энэхүү ажлыг эрчимжүүлэх, хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг аймагт хөгжүүлэх шийдэл гарцыг хэлэлцэх, шийдвэрлэх зорилгоор ХСҮТ, НЭМҮТ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд оролцсон зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус аймгуудад хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар ”Хамтын ажиллагааны санамж бичиг”, “Амлалтын бичиг” үзлэглэх ажиллагааг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнхүү аймгуудын ЭМГ, БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай байгуулсан.
Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, Монгол Улс дахь хорт хавдрын хими эмчилгээний хөгжлийн өнөөгийн байдал, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд, халдварт бус өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт өнөөгийн байдал илтгэлүүд тавигдаж, санал солилцон хэлэлцлээ.
X