Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян болон аймгийн Засаг даргын 2023 оны А/32 дугаар захирамжаар батлагдсан “Эрүүл оюутан” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд МУИС-ийн Дорнод салбар сургууль, Дорнод Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр дамжааны оюутан, залуусын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2023 оны 10 сарын 04-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Уг үзлэгт нүд, чих хамар хоолой, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, шүдний төрөлжсөн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, илэрсэн өвчлөлийг эрүүлжүүлэх юм.

X