Томуугийн дархлаажуулалт эхэллээ

Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.
Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр 6 сартайгаас 5 хүртэлх насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд БНСУ-ын “Green Cross” компанид үйлдвэрлэсэн Монгол улсын тусгай зөвшөөрөл бүхий 4 цэнт вакциныг өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд хийж эхэллээ. Вакциныг 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хийлгэх боломжтой.
Сайн дураар дархлаажуулалтад хамрагдах иргэд Нийгмийн эрүүл мэндийн төвийн 105 тоотод ирж хийлгэх боломжтой. Үнэ 35000 төгрөг.
Вакцинтай холбоотой мэдээллийг 70583355 утсаар асууна уу.
Томуугийн вакцин хийлгэснээр:
  • Хүүхдүүдийн томуу тусах, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулна.
  • Өвчний хүндрэх эрсдэлийг бууруулна.
  • Бусад хүмүүст халдвар тараах, ялангуяа томуугийн эсрэг вакцин хийлгэхэд дэндүү бага насны буюу 6 сараас доош насны нярай хүүхдүүдийг томуугаас урьдчилан сэргийлэхэд туслана.
Томуугийн вакцин хийлгэсний дараа юуг анхаарах бэ?
  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй байх
  • Хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Дулаан хувцаслах
  • Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байх хэрэгтэй.
X