“Олон нийтийн манлайллыг дэмжье”

Өнөөдөр “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийн үйл ажиллагааг Дорнод аймагт “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриан доор Дорнод аймгийн ЗДТГ, ЭМГ, болон БОЭТ, ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ТББ-ууд хамтран шийдвэр гаргагч нарт нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэг хамтран зохион явууллаа.
Уг хэлэлцүүлэгт Дархан-Уул, Төв, Сүхбаатар, Хэнтийн аймгуудын ЭМГ болон ХУД, ЧД-ийн ДОХ/БЗДХ-ын кабинетийн эмч мэргэжилтэнүүд оролцож БЗДХ, ХДХВ/ДОХ-ын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.
ДЭМБ ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, аймаг орон нутгийн шийдвэр гаргагч нар, олон нийт, үндэсний түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийлэн олон нийтийг манлайллыг дэмжин “ДОХ-ыг устгах” хариу арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
X