Дорнод аймагт нярайн скрийнингийн төв нээлтээ хийлээ

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШИУС-ийн Нярайн скринингийн төв нээгдлээ.
Тус төвийн нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
Нярайн скрининг шинжилгээ нь нярайн хэдэн дусал цусыг шинжилж, төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлснээр, эмчилгээнд цаг алдалгүй хамруулж, эрт үеийн эндэгдэл, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
X