Галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн газрын албан хаагчид гамшгийн тухай ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, гал түймэр болзошгүй гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар хангах, байгууллагын уялдаа холбоог сайжруулах, дуудлагыг хэрхэн оновчтой зөв өгч сургах зорилгоор Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангитай хамтран “ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ” дадлага сургалтыг зохион байгууллаа.
Дадлага, сургалтаар:
✅Гамшгийн тухай ойлголт

✅Гал түймэр гарсан үед дуудлагыг хэрхэн оновчтой өгөх

✅Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, хэрхэн зөв ашиглах

✅Гал түймэр, болзошгүй гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангах чиглэлээр мэдлэг чадвараа дээшлүүллээ.
👏👏👏 Хамтран ажиллаж шаардлагатай мэдээллээр хангасан Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. 🧑‍🚒🧑‍🚒🧑‍🚒 🚒 🚒 🚒
X