“Би сувилагч” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо

Аймгийн Засаг даргын 2024 оны А/11 дүгээр захирамжаар хэрэгжиж буй “Би сувилагч” болзолт уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтын ур чадварын шалгалт 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Ур чадварын шалгалт нь сувилахуйн тусламж үйлчилгээний өртөө, яаралтай тусламжийн өртөө, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх өртөөгөөр зохион байгуулагдсан ба тус шатны шалгаруулалтад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн тэнхимийн эрхлэгч, СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүүгээр ахлуулсан багш нарын баг хамтран ажиллалаа.
Онол, ур чадварын шалгаруулалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр авсан 10 сувилагч гуравдугаар шат болох “Хүмүүнлэгийн үйлсэд оролцох, иргэд, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-гээр дараагийн шатанд өрсөлдөнө. Шалгарсан сувилагч нартаа амжилт хүсье.
X