БИ СУВИЛАГЧ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

“БИ СУВИЛАГЧ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ.
Орон нутгийн төсвийн 50.0 сая төгрөгийн санхүүжилттэй “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай аймгийн Засаг даргын 2022 оны А/28 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар баталсан “Би сувилагч” төслийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 12-ны хугацаанд зохион байгуулна.
Тус төслийн зорилго нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сувилагч нарын нийгмийн хамгааллыг дэмжихэд оршино.
X