“Бидний сувилагчид-Бидний ирээдүй” баярын хурал боллоо

Аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс Олон Улсын Сувилагчийн Өдөрт зориулсан “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” баярын хурлыг 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээгээр ажил үйлсээрээ манлайлсан сувилагч тусгай мэргэжилтнийг Монгол Улсын Төрийн дээд болон Эрүүл мэндийн яам, аймаг, хотын Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, аймгийн Засаг даргын А/23 захирамжаар хэрэгжиж буй “Би сувилагч болзолт уралдааны гуравдугаар шатанд шалгарсан шилдэг 12 сувилагчийг батламжлав.
Мөн аймгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд тус онд сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй багийн бага эмч, эх баригч, лаборант, эм зүйч, статистикч бага эмч нарт тус бүрт нь ажлын байрандаа чадавхижих, тогтвор суурьшилтай ажиллахад нь 500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа ба тэдгээрийн төлөөлөлд батламж гардуулах үйл ажиллагаа боллоо.
Нийт сувилагч тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд дэвшүүлж амжилт хүсье.
X