Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд Сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургуулийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх сургалт, бүлгийн ажлыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран 2024 оны 11 сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.