Төрийн албан хаагчдын дунд болзолт уралдаан зарлалаа

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд 2023 оны 4 дүгээр сард Дорнод аймгийн 16 төрийн байгууллагын нийт 298 албан хаагчдаас суурь судалгааг авахад 103 буюу 34,6 хувь нь хэвийн жинтэй, 123 буюу 41,4 хувь нь илүүдэл жинтэй, 47 буюу 15,9 хувь нь таргалалтын 1 дүгээр зэрэг, 18 буюу 6,0 хувь нь таргалалтын хоёрдугаар зэрэг, 4 буюу 1,5 хувь нь таргалалтын 3 дугаар зэрэгтэй, 28 буюу 9,3 хувь нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй, 47 буюу 16,3 хувь нь чихрийн шижингээр өвдөх өндөр эрсдэлтэй гарсан байна.
Тус аяны хүрээнд эдгээр байгууллагуудын дунд 4 дүгээр сарын 20-ноос 60 хоногийн болзолт уралдааныг зохион байгуулахаар болж аяны удирдамжийг хүргүүлж, туг аялууллаа.
X