Эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт хийж байна

Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” 10-00/17 тоот удирдамжийн дагуу хяналт, шалгалтын ажил эхэллээ.
Шалгалтад их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүд хамрагдаж байна. Хяналт шалгалтаар илэрсэн алдаа зөрчил дутагдлуудыг арилгуулахаар улсын байцаагч нарын хамтарсан хугацаатай албан шаардлагуудыг хүргүүлэн ажиллаж байна.

X