“Амь тэнссэн үед насанд хүргэгчдэд болон хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв, Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран Коронавиурст халдвар /Ковид-19/, томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, мэдлэг бататгах чиглэлээр 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтад Улсын 2 дугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын төвөөс бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл зааж, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгийн нийт 38 эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
X