“Сэтгэц, мэдрэл, донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сургалт болж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, сэтгэц, мэдрэл, донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Манай аймагт 2023 оны 1-р сарын 5-7-ны өдрүүдэд  БОЭТ, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нийт 30 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудад тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын гол зорилго нь анхан шатанд үзүүлж буй сэтгэцийн төрөлжсөн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
X