Сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран Политехник коллеж, МСҮТ , Дорнод их сургуулийн оюутан, залууст сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлгээр халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг ирүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын ач холбогдол, бэлгийн замаар дамжих халдвар, бэлгэвчийн хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, санал солилцов.


X