БОЭТ цаг захиалгын нэгдсэн төвд холбогдлоо

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвтэй холбогдлоо. Иргэд та бүхэн эмчийн үзлэгийн цагийг дээрх утсанд холбогдож авна уу.
Цаг авах нэгдсэн системтэй холбогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, иргэн та үзлэгийн цаг авахын тулд биеэр ирж дугаарлаж зогсох шаардлагагүй боллоо.
Цагийн хуваарь: Даваа-баасан  07-20 цаг
                                Бямба, ням гарагт 09-17 цаг хүртэл ажиллана.
Жич: Ярианы тариф 1 минутанд 50-70 төгрөг.
X