Дорнод аймгийн хэмжээнд 2023 онд Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих 10 сартайгаас 9 насны нийт 13260 хүүхэд бүртгэгджээ. Өнгөрсөн жил дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж 10500 гаруй хүүхдэд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакциныг хийсэн байна. Энэ жил хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй 3-9 насны хүүхдүүдэд тус вакциныг хийхээр ажиллаж байна.