24/3 ЗӨВ УГААЯ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрүүл шүд арга хэмжээг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадлыг хэвшүүлэх “ зорилготой “24/3 ШҮДЭЭ ЗӨВ УГААЯ” 1 сарын аяны нээлт өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагааг АЗДТГ-ын орлогч дарга Ч.Ганбат нээж, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд, хүүхдүүд оролцлоо.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд хамтран оролцсон хувийн хэвшлийн шүдний Бэсү, Фамили смайл, Гандент, Супердент, Болордент эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шүдний цоорлоос хамгаалах силант болон фтортой түрхлэг түрхэн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд насанд нь тохирсон 300 ширхэг шүдний сойзыг үнэ төлбөргүй өгч, шүдээ зөв угаах зөвлөгөө өгсөн.

Мөн БОЭТ-ийн шүдний тасаг үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Дорнод МЭИК-ийн хамт олон шүдний оо, сойз, аминдэм болон дархлаа дэмжих эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаж хамтран ажилласан.

Хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье.

X