2019 оны Зорилтот жил, Мэс заслын вакум хагалгааны өрөөний нээлтийн үйл ажиллагаа боллоо

“Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтот жил, Мэс заслын вакум хагалгааны өрөөний нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн П.Оюунцэцэг, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, Эрүүл мэндийн газар, БОЭТ, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дараа нь УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, удирдлагууд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болох БОЭТ-ийн Вакум хагалгааны өрөө, шүдний кабинет, цусны станц, амбулатори, Нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоно.

X